Манай нийлүүлэгч JTI нь Японы Токио болон Швецарийн женевт төвтэй үндэстэн дамнасан томоохон тамхины нийлүүлэгч юм. Тус компанийн хувьд 130 оронд өөрийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг ба нийт 27 үйлдвэр, 5 судалгаа, хөгжүүлэлтийн төв, 5 тамхи боловсруулах үйлдвэр, 400 оффис, 46,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компанийн хувьд 1999 онд үүсгэн байгуулагдсан ба Америкийн R.J Reynolds, 2007-2009 онд английн "Gallaher Group", "Tribac Leaf Limited", Бразилын "Kannaberg" болон "KBH&V" зэрэг тамхины худалдааны болон үйлдвэрийн томоохон бизнесүүдийг өөрийн эгнээнд нэгтгэсэн арвин туршлага бүхий компани юм. "Волтам" ХХК нь JTI-тай анх 2012 онд Дистрибьютерийн үндсэн гэрээг байгуулж, тухай бүр гэрээний хугацааг сунган, бараа бүтээгдэхүүн татан авах бүртээ бүтээгдэхүүний үнэ болон татан авах төлбөрийн нөхцөлөө харилцан тохиролцож ажилладаг байна.
Бүтээгдэхүүний нэр төрлөөс хамааран JTI-ийн Япон, ОХУ, Казахстан болон Флиппин улсаас тогтмол татан авч байна.
Волтам ХХК нь бараа бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн сувгуудаар дамжуулан, орон нутаг 15 салбар, 7 гэрээт харилцагчаар дамжуулан борлуулалт түгээлтийг зохион байгуулан ажиллаж байна.