"Волтам" ХХК нь 2001 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн том 5 тамхи үйлдвэрлэгчдийн нэг болох "Japan Tobacco Inc" /цаашид "JTI" гэх/ компанийн Монгол Улс дахь цорын ганц албан ёсны дистрибьютор юм. Компани нь дотоодын зах зээлд хамгийн олон буюу нийт 4 брэндийн 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулалтын хамгийн өргөн нийлүүлэлтийн сүлжээгээр Улаанбаатар хот болон 21 аймагт нийт 5,000 гаруй цэгээр дамжуулан өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулан, үйл ажиллагаагаа тогтмол өргөжүүлсээр байна. "Волтам" ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 576,2 гаруй тэрбум төгрөгийн татварыг Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн нь улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгааг харуулж байна. Компани 2022 онд 94,974,483,243.8 төгрөгийн татварыг төлсөн байна. Тус компани нь Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулдаг "Монгол Улсын ТОП-100 Аж Ахуйн Нэгж"-ээр 2007-2022 онуудад 15 жил тасралтгүй шалгарсан шилдэг аж ахуйн нэгж юм. Бид цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монгол Улсынхаа хөгжил дэвшилд гар бие оролцож, үлгэр жишээ байж, бусад бизнесийн байгууллагуудаа түүчээлэн, хөгжлийн хурдасгуур болж, ирээдүйн чадварлаг хүний нөөцийг бэлтгэн ажиллах зорилго өөдөө тэмүүлж байна.
Худалдааны хувьслыг хязгааргүй орон зайд...
• Хүндэтгэлийг эрхэмлэх
• Хуулиа дээдлэх
• Шударгаар өрсөлдөх
Үнэ цэнийг эрхэмлэнэ.